Иж бүрэн шалгалт зохион байгуулж байна

0

  Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/122 тоот  тушаалаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Дархан- Уул аймгийн Онцгой байдлын газарт иж бүрэн шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

  Ажлын хэсэг иж бүрэн шалгалтыг Дархан, Орхон аймгийн Онцгой байдлын газарт, биелэлтийн шалгалтыг Булган аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.