Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дорнод, Говьсүмбэр, Завхан, Төв, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Дорнод аймагт 6-11 м/с, Дорноговь аймагт 12-14 м/с, Дундговь аймагт 10-12 м/с, Сүхбаатар аймагт 10-15 м/с, Өмнөговь аймагт 9-12 м/с шороон шуургатай, бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +4...+9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4...-6 градус, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст дулаарах боловч бусад хугацаанд сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна.

Гал түймэр: Объектын түймэр:

Дархан-Уул аймаг, Дархан сум 2 дугаар баг эзэнгүй айлын нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн хашаанд 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 18:44 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 12х10 метрийн хэмжээтэй байшингийн зоорь болон 5х5 метрийн хэмжээтэй гал тогооны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянхонгор аймаг, Бууцагаан сум Тэмээт 1 дүгээр баг айлын хаваржаанд бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 10:45 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Ц-ийн хаваржаанд 38х18 метрийн хэмжээтэй бууц шатаж байсныг задаргаа хийн ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төв аймаг, Эрдэнэ сум 3 дугаар баг  Багануур дүүргийн чиглэлд зорчиж явсан 30 зорчигчтой автобус шаварт суусан тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 12:17 цагт хүлээн авсан.Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Xiamen XML6105J15C” загварын автобус шаварт суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Өвөрхангай аймаг, Хархорин сум Шанх багийн “Хавцлын-Улаан худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 85 км, сумын төвөөс баруун урд 35 км/-т Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Хархорин сумын чиглэлд зорчиж явсан 21 хүнтэй /1 том хүн, 20 хүүхэд/ суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:19 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын“Ssangyong Istana” загварын 15 хүний суудалтай бага багтаамжийн суудлын автомашин шаварт суусан байсныг  ажиллаж татан гаргасан.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга - Шороон шуурга:Баянхонгор аймаг, Баянговь сум Өргөн 5 дугаар баг 04.20-ны өдрийн 19:00 цагийн орчим 24 м/сек шороон шуурга шуурсны улмаас 2 өрхийн 1 байшингийн дээвэр, 1 гэр нурсан тухай мэдээллийг 04.21-ний өдрийн 09:40 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцан хохирлын хэмжээг тогтоон ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.

Уулзалтаар журмын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

Тус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

Алба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.