Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун тайван байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, хур тунадас, нойтон цас орно, салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, сэрүүсч 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар их цас, 9,10-нд зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 12:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 авто машинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  22 дугаар хороонд 2 байшин, байшингийн дээвэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 21:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай,  мөн дүүргийн гал унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай, ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 18:41 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт 8 ханатай гэр, амбаар, малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 00:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Сумын төвөөс хойд зүгт 81 км-т 10.06-ны өдрийн 16:57 цагт /Ө-52006/00//, У-990 56/ 00/// 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Иргэдийн төлөөлөгчидийн хурлын даргаас тодруулахад тухай газар нь Хармай багийн “Тэнгисийн-Эх” гэдэг газар хүн нутагладаггүй газар байлаа.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд 3 давхар өргөтгөлийн байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 12:33 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 14 албан хаагч, 3 автомашинтай ажиллаж Т-гийн /14 настай, эрэгтэй/-г эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР