Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон уриалга гаргалаа

0

Онцгой байдлын албаны албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сургалт, дадлага зохион байгуулах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын албаны Давтан сургалт, сэргээн заслын төвийг түшиглэн сургалт, биеийн тамирын цогцолбор байгуулах зураг төслийг хийлгэсэн байна.

9X1A4432

Сургалт, биеийн тамирын цогцолбор байгуулах бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн Онцгой байдлын газрын 900 гаруй албан хаагч талархан дэмжиж нэг өдрийн  цалингаа хандивлаж байна.

     Тус газрын хамт олноос төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хамт олонд хандан сургалт, биеийн тамирын цогцолбор байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг уриалан уриалга гаргажээ.

1

9X1A4431 9X1A4434 9X1A4435