Медиа

Мэндчилгээ

Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа хамтран зүтгэгч офицер, ахлагч, нийт алба хаагчдадаа орчин цагийн Зэвсэг хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлгэрэнгүйnorth_east
“Туслаач, бурхан минь”

Аюул осол тохиолдоход яагаад ч юм амнаас энэ үг унадаг. Гэвч бурхан биш аврагчид ирээд түймэр гарсан бол гал руу эсвэл гол, ус, цасан хунгар руу яваад орчихно. Гайхалтай тийм ээ. Энэ хүмүүс Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний 70 гаруй хувийг эзэлдэг. Аврагч-усчин, аврагч-шүхэрчин, аврагч-гал сөнөөгч, дуудлага хүлээн авагч зэрэг онцгой албаны бүхий л гүйцэтгэх ажлыг нугалдаг эдгээр алба хаагчдыг ахлагч бүрэлдэхүүн гэнэ. Энэ жилийг Онцгой байдлын байгууллага ахлагч бүрэлдэхүүнээ дэмжиж жил болгон зарласан. Тиймээс аврагчдаас төрсөн анхны гавьяат ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын ахлагч, Үйлчилгээний гавьяат ажилтан, тэргүүн ахлагч Ж.Баяртогтохыг #nematimes буландаа зочноор урив.

Ажиллах хугацаандаа 125 хүний амь насыг аварсан эрэлч нохой ЧЕНЖИ

Онцгой байдлын байгууллагад алба хаах хугацаандаа 125 хүний амь насыг аварсан эрэлч нохой ЧЕНЖИ-г #Nematimes энэ дугаартаа онцлов. Ченжи, герман хоньч үүлдрийн, хар халтар зүстэй, эм нохой. Нохой хөтлөгч, ахлах ахлагч Б.Дэлгэрсайханы хамт 2018 онд эрэлч нохойн албаны сургалтыг дүүргээд нийслэлийн Аврах ангид томилогдон ажиллажээ. Онцгой энэ албанд таван жил зүтгэхдээ нийтдээ 125 хүний алтан амийг аварч, 97 буцалтгүй нэрвэгдэгч /цогцос/ илрүүлсэн аврагч.

Б.Батбаатар: Эрүүл болж ирээд, нийслэлийн есөн дүүргийн радио холбоог тоон системд холбож дуусгана

Дэслэгч Б.Батбаатар. Монголд тоотой хэдхэн илэрсэн булчирхайн хорт хавдар гэх оноштой. Эмчилсэн туршлага манайд үгүй, үр дүн нь нотлогдоогүй. Тиймээс гаднын улсад үүдэл эс солиулах хагалгаанд орох шаардлага тулгарчээ.

Д.Мижиддорж: Жолоочийн ажил хүнээс олон төрлийн авьяас шаарддаг

Байгууллагын 2023 оны "Шилдэг жолооч" Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Мижиддоржийг #Nematimisшинэоныанхнызочноор онцолж байна.

Г.Ган-Очир: “Чи л өөрийгөө бүтээнэ” гэж байнга хэлдэг байсан

НОБГ-ын “Оны шилдэг гал сөнөөгч”-өөр шалгарсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Ган-Очирыг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа урьж, ажил, амьдралынх нь амжилт бүтээлийн тухай яриа өрнүүллээ.

Б.Азжаргал: Ажилдаа дуртай, хамт олондоо хайртай болохоор өглөө ажилдаа ирэх аз жаргал мэдрүүлдэг

нцгой байдлын байгууллагын 2023 оны "Шилдэг мэргэжилтэн" дэд ахлагч Б.АЗЖАРГАЛЫГ #Nematimes булангийн оны отгон зочноор урив.

Д.Оюунбаатар: Онцгой байдлын газарт жолоочийн үүрэг гүйцэтгэхдээ 2365 хүний амь насыг аварсныг минь үнэлж “Эрсдэлийн баатар” шагнал олгосон

Түүний хувьд 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа 358 аврах дуудлагад гар бие оролцож, 2365 хүний амь насыг аварч, ард иргэдийн тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм. Улмаар түүний хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар “Эрсдэлийн баатар” шагналыг олгожээ.