Мэндчилгээ

A- A A+

Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа хамтран зүтгэгч офицер, ахлагч, нийт алба хаагчдадаа орчин цагийн Зэвсэг хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, гамшигтай тэмцэх үүргээ үеийн үед нэр төртэй биелүүлж ирсэн амжилт, бүтээл бүрийн ард үүрэг, зорилгоо ухамсарласан эгэл аврагчаас эхлээд шат, шатны захирагч, дарга нар, Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний сэтгэл, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн байдаг нь бахархалтай.

Өнөөдөр ч бид энэ л сэтгэл зүтгэлээрээ зудтай тэмцэх үйл ажиллагаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүргээ гүйцэтгэсээр байна.

Өвөг дээдсийнхээ баатарлаг, бахдам замналын залгамж халаа болж, ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө чин сэтгэлээсээ хичээн зүтгэж буй нийт алба хаагчид та бүхэндээ болон та бүхний гэр бүлд баярын мэндийг дахин хүргэж, ажилд тань амжилт, амьдрал тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Онцгой байдлын албаны яруу алдар үүрд мандан бадрах болтугай.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.АРИУНБУЯН 


 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ