Б.Азжаргал: Ажилдаа дуртай, хамт олондоо хайртай болохоор өглөө ажилдаа ирэх аз жаргал мэдрүүлдэг

A- A A+

Онцгой байдлын байгууллагын 2023 оны "Шилдэг мэргэжилтэн" дэд ахлагч Б.АЗЖАРГАЛЫГ #Nematimes булангийн оны отгон зочноор урив. АЗЖАРГАЛДАА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

Батчулууны Азжаргал, 1993 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав, ээж маань Говь-Алтай аймгийн харьяат хүмүүс бий. “Жаргалант” сэргээн засах төвд хүлээн авагчаар 2019 оноос хойш ажиллаж байна. 5,9 настай хоёр охинтой. Ээлжтэй үедээ ажлаа дээд зэргээр гүйцэтгэж, амралтын хугацаандаа сайн ээж байхыг хичээдэг. Аль болох спортын олон төрлөөр хичээллэхийг зорьж байгаа. Айхтар том амжилт гаргахгүй ч аль ч төрлөөр тоглочихдог байх хэрэгтэй гэж боддог. Хөнгөн атлетикийн II зэрэгтэй. Сагс, волейбол, ширээний теннис, сүүлийн үед газрын теннисийг ихэд сонирхон, хичээллэж байна. Холын зайд гүйх дуртай. Хамгийн их нь 30 км-т гүйж байв.

“Жаргалант” сувилал Онцгой байдлын алба хаагчид болон гавьяаны амралтад гарсан ахмадууддаа үйлчилдэг. Мөн энгийн иргэдэд ч эрүүл мэндийн даатгалаар үйлчилж, амрааж сувилдаг. Би өөрийгөө ямар ч хүний ааш занг амархан олдог гэж боддог. Тиймээс олон хүнтэй харилцахдаа, ер нь ажилдаа маш дуртай. “Танд юугаар туслах вэ” гэж асуух маш сайхан. Энэ асуултаа чин сэтгэлээсээ асууж, хандахыг хүсдэг. Зарим хүн ил хэлдэггүй ч ямар нэг асуудал байгаа нь царайнаас нь харагддаг шүү дээ. Тийм хүмүүст илүү анхаарал тавих шаардлагатай. Тухайн үед стресстэж бухимдсан хүн байна уу гэхээс ааш муутай хүн гэж байдаггүй. Аяыг нь олох л чухал. Тэрнээс өдөр болгон ааш муутай байдаг хүн гэж үгүй. Ер нь утсаар захиалга авах, үйлчлүүлэгч ирээд сэтгэл хангалуун буцахад харилцаа маш чухал.

Манай хамт олон үнэхээр сайхан баг. Бид нэг хүн шиг сэтгэж, атгасан гар мэт эвтэй ажиллаж чаддаг. Ар гэрт асуудал гарвал цагийн зохицуулалтыг сайн хийнэ. Гэр бүлдээ зарцуулах цаг гаргаж, алба хаагчдаа маш сайн дэмждэг. Ажилдаа дуртай, хамт олондоо хайртай болохоор өглөө ажилдаа ирэх аз жаргал мэдрүүлдэг. Бие биеэ ойлгож, тусалдаг хамт олонтой байх үнэхээр гайхалтай. Илүү олон хүнд туслаж, сэтгэл ханамжтай буцаах сан. Алба хаагчдаа илүү сайн амраахын төлөө бид халуун дулаан сэтгэлээр үйлчилж, хамгийн сайн эмчилгээ хийхийг зорьдог.

Хүндэтгэсэн, ОБЕГ-ын харьяа “Жаргалант” сэргээн засах төв-113 дугаар ангийн шалган нэвтрүүлэгч, дэд ахлагч Б.Азжаргал

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ