Хэвлэлийн хуудаснаа

Мэндчилгээ

Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа хамтран зүтгэгч офицер, ахлагч, нийт алба хаагчдадаа орчин цагийн Зэвсэг хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлгэрэнгүйnorth_east
Онцгой мэдээ №23 (200)

Онцгой мэдээ №23 (200)

У.Ахыт: Гал сөнөөгчийн ажил секунд, долиор хэмжигддэг. Тиймээс гал сөнөөгч хүн маш хурдан шаламгай, нямбай байх ёстой

Түүнийг Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч У.Ахыт гэдэг.

Ажлаа чин сэтгэлээсээ...

"Би зургаа дахь жилдээ Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид ажиллаж байна. Гал унтрааж, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг нь хамгаалж байна гэж бодоод,мэргэжлээрээ бахархаад л явж байдаг даа.

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №166

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Өлзий, Newschannel, TV24 телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.

Т.Ууганбаяр: Зайлшгүй аврагч, аврах ажиллагааны багаж хэрэгсэл шаардахааргүй нөхцөл байдалд өөрийгөө авран хамгаалах арга ухаанд хүн бүр суралцаасай гэж боддог

Ерөнхий зохицуулагч гэдэг үүрэг гүйцэтгэх хугацаандаа нийслэл, 21 аймгийн хэмжээнд ажиллаж байгаа бүрэлдэхүүнтэй холбоотой ажиллаж, удирдлага, зохицуулалтаар ханган үүрэг чиглэл өгч хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл, аюулд өртсөн иргэн манайд дуудлага өглөө гэхэд хаанаас ямар хүн хүч гаргаж, хэрхэн ажиллуулах гэх зэргээр зохицуулалт хийдэг гэсэн үг.

Д.Отгонболд: Өөрийн мэргэжлээс гадна өндөр хөгжсөн улс орон, хөдөлмөрч ард түмнээс олон талын мэдлэг, туршлага хуримтлуулахыг хичээж байна

Бүсчилсэн хөгжлийн бодлогын тухай Дэлхийн монголчуудын төсөөллөөр “Зууны мэдээ” сонины “Үзэл бодлын чөлөөт талбар" үргэлжилж, дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байгаа иргэдийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид гээд 30 иргэний байр суурийг хүргэсэн байна. Үүний нэгээр Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн Япон Улсад суралцаж байгаа хошууч Д.Отгонболдыг онцоллоо.

С.Мөнхцэцэг:Стандартын шаардлага хангасан үрийн улаан буудайг бид нийлүүлдэг

Онцгойн” Мөнхцэцэг, Орхонтуул сумын Рашаант тосгон гэх буйдхан газар амьдардаг. Ер түүнийг тосгоныхон Онцгой байдлын газар гэж төсөөлдөг ч байж магад. Учир нь гал гарвал, хүн төөрвөл, заримдаа хүн төрвөл түүн рүү л залгадаг. Мөнхцэцэг харин цааш нь мэдээлж, дуудлага өгнө. Алс буйд газрын ажин түжин амьдралыг хүний хөл, машины хөдөлгөөнөөр “дардаг” Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын V ангийн 018 дугаар цэгийн нөөцийн барааны нярав, дэд ахлагч С.Мөнхцэцэгийг Нематаймс онцолж байна.

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №165

Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой бүсгүйчүүдийн төлөөллийг оролцууллаа.