Хэвлэлийн хуудаснаа

Мэндчилгээ

Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа хамтран зүтгэгч офицер, ахлагч, нийт алба хаагчдадаа орчин цагийн Зэвсэг хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлгэрэнгүйnorth_east
“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №167

Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа  шар усны нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилан ерөнхий төлөв, мал, сэг зэмийн устгалын нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

Онцгой байдлын байгууллагадаа хөрвүүлэн нутагшуулах маш олон туршлага тэндээс олж харсан

Бодол хүрсэн газар бие хүрдэг гэлцдэг. Хүүхэд байхын л хаана хүрэх, хэн болохоо бодолдоо зурчихсан тэрээр чемоданаа бариад 18 насандаа эцгийн гэрээс гарсан юм. Очих газар нь Дотоод хэргийн их сургууль.  Тэр Онцгойгийн хүн болох ёстой.  Төлөвлөсөн. Бэлдсэн. Бас чадсан.  Түүнийг ЭНХБАТЫН АМГАЛАН ГЭДЭГ. ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн, гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн. Хошууч цолтой. Nematimes булангийн өнөөдрийн зочин. 

Цэргийн тэсвэр, тэвчээрт сургаж хатуужуулсан Онцгой албаараа үргэлж бахархдаг

Аливаа зүйлийн хэм хэмжээг яг таг тааруулж амьдарна гэдэг хувь хүний төлөвшлөөс ихээхэн хамаардаг байх. Зарчимч хэрнээ зөөлөн, хариуцлагатай атлаа хамтач. Хэнтэй ч хязгаарын шугам давахгүйгээр харилцана. Нэг тийм халдаж боломгүй юм шиг хэрнээ, хамтран зүтгэгч бүрийнхээ хүндлэл хүлээсэн бүсгүй өмнө минь сууна. Түүнийг Лхагвадоржийн Золзаяа гэдэг.

Э.Амарбаяр: Бусдыг аврахын тулд олон зүйлийг чаддаг байх хэрэгтэй

Цэргийн албаа амжилттай хаагаад 2012 онд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Сургалтын төвд нэг жилийн ахлагч бэлтгэх дамжаанд суралцаж төгсөөд, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, одоогийн Үндэсний аврах бригадад усчин аврагчаар, дэд ахлагч цолтой томилогдон ажлын гараагаа эхлүүлжээ.

Онцгой мэдээ №23 (200)

Онцгой мэдээ №23 (200)

У.Ахыт: Гал сөнөөгчийн ажил секунд, долиор хэмжигддэг. Тиймээс гал сөнөөгч хүн маш хурдан шаламгай, нямбай байх ёстой

Түүнийг Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч У.Ахыт гэдэг.

Ажлаа чин сэтгэлээсээ...

"Би зургаа дахь жилдээ Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид ажиллаж байна. Гал унтрааж, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг нь хамгаалж байна гэж бодоод,мэргэжлээрээ бахархаад л явж байдаг даа.