Дотоод мэдээ

Мэндчилгээ

Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа хамтран зүтгэгч офицер, ахлагч, нийт алба хаагчдадаа орчин цагийн Зэвсэг хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлгэрэнгүйnorth_east
“Ослын удирдлагын систем”-ийн дагуу штабын дадлага хийж байна

Тиймээс олон улсын сургалт, дадлагад оролцож байгаа дотоодын болон гадаадын нийт 400 гаруй төлөөлөл газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, төрийн цэргийн болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад улс орны туршлага, дадлагыг солилцох хүрээнд штабын дадлага хийж байгаа юм.

Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа

Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 08-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 28 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 504.913 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртөж шатсан.

Гал сөнөөгчийн ажилд би, миний гавьяа гэж байдаггүй. Бидний гэдэг ганц ойлголттой

Онцгой байдлын 20 жилийн ойд зориулсан “Бүтэн байг” нэртэй дууны клип цацагдаад удаагүй ч гол дүрийн аврагч залуу олны анхаарлыг ихэд татаад буй. Түүнийг мэргэжлийн жүжигчин гэж эндүүрэх хүн ч цөөнгүй. Тиймээс Нематаймс булан энэ удаагийн дугаартаа нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Ж.Мөнхтулгыг танилцуулж байна.

Сүхбаатар аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг, хоёр тн шатахуун олгохоор шийдвэрлэлээ

Зудын дараах томоохон эрсдэл нь мал, амьтны халдварт өвчин байдаг тул малын сэг зэмийг сумдад яаралтай цуглуулж, устгах ажлыг эрчимжүүлэхэд зориулж аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ.

“Говийн чоно-2024” олон улсын дадлага сургууль академик сургалтаар үргэлжилж байна

Дадлага сургуулийн хүрээнд нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, химийн аюултай бодистой ажиллах үеийн сургалт, уснаас эрэн хайх, аврах дадлага болон эмнэлгийн сургалтууд зохион байгуулагдаж байгаа юм.

Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө

Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэст иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажил үүргээ шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай туулах чадвар сайтай “Ланд 76” маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн юм.

С.Амарсайхан: Дэлхийн хэмжээний гамшигтай тэмцдэг арга зүй, туршлагыг хамтран, биечлэн туршиж үздэгт энэхүү дадлага, сургуулийн үр дүн, ач холбогдол оршиж байна

Дорнод аймаг нь тэгш тал зонхилсон газар нутагтай, хээрийн өвслөг ургамал ихтэй, ой, хээрийн түймрийн эрсдэл өндөртэй, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, их хэмжээний цас орж зудын гамшиг тохиолддог бүс нутаг. Тиймээс сургалт, дадлагын хөтөлбөрийг бүс, орон нутгийн гамшгийн төрөл, эрсдэлт хүчин зүйл, нөхцөл байдал, онцлог, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулж, “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд дадлага сургууль явагдах юм.

Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн байна

#хараадсуухбишхамтдаасэргийлье Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.