Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Булган, Говьсүмбэр, Хэнтий аймгийн нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, говь талын нутгаар 13-15 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 4-9 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд Алтайн уулсаар, 17-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с, бусад хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын  Гурвансайхан багийн 1 дүгээр гудамжны 8 тоот  Иргэн Н-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 10:10 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 10:16 цагт очиж, 4 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 60 дугаар гудамжинд Граж шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 10:24 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 10:29 цагт очиж, иргэн Э-ын эзэмшлийн 5х2.5 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн  2 дугаар хороо, Галуутын гудамжинд  Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 11:58 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 12:10 цагт очиж, иргэн У-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голийн 4 дүгээр гудамжны задгай Граж шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 13:18 цагтхүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 13:29 цагт очиж, иргэн П-ийн 40х15 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажилласан. 

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Нүхний-Өтөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Малчин Б-ийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 13:30 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 38 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 40 км замыг туулан 14:20 цагт очиж, малын бууц шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  28 дугаар хороо, Ногоон чулуутын 11 дүгээр гудамжны 48 тоотод  гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 15:10 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 15:22 цагт очиж, иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн  Шарынгол сумын Санжинт багийн Ойчдын 3-8 тоотод байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 17:10 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 17:13 цагт очиж, иргэн Б-ын 4х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Багануур дүүргийн  3 дугаар хороо, Замчины 4 дүгээр гудамжны 18 тоотод  саравч шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 14:49 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 14:54 цагт очиж, иргэн Б-ийн 6х4 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.                 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  9 дүгээр хороо, Давсны булагийн 6 дугаар гудамжны 847 тоотод   байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 18:08 цагт очиж, иргэн Ц-ийн 5х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 8х4 метрийн хэмжээтэй агуулах, 4 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Дархан-Уул аймгийн Хонгор сумын  2 дугаар багийн “Нам даваа” гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 46 км-т/  Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.12-ны өдрийн 15:53 цагт  хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 13 алба хаагч, 2 автомашин, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 27 иргэн, 6 автомашин, Ойн ангийн 5 ажилтан, 1 автомашин, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутгийн захиргааны байгууллагын 15 ажилтан, 1 автомашин, Ерөө сумын нутгийн захиргааны байгууллагын 12 ажилтан, 2 автомашин, нийт 84 хүн, 13 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 20:48 цагт цурманд оруулж унтраасан.  Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Жавхлант, Ерөө сумдаас ирсэн бүлгүүдийг мөн өдрийн 21:32 цагт буулгаж, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашин, Хонгор сумын нутгийн захиргааны байгууллагын 6 ажилтан, 1 автомашин, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, нийт 31 хүн, 4 автомашинтайгаар цурмыг манаж хоносон. /Түймэрт урьдчилсан байдлаар 3 га талбай шатсан./ 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 1 дүгээр байрны 17 тоот 5 давхар барилгын 5 дугаар давхрын тагт дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 22:12 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 22:17 цагт очиж, иргэн Б /5 нас, эрэгтэй, эцэг эх нь гэрт нь цоожилж явсан/ тагт дээрээс унах гэж байсныг дээврийн хэсгээр дамжин тагтаар нь орж, тухайн хүүхдийг аврах олсоор буулгаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР