Монгол Улсын Шадар сайд, Дорнод аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааг энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулна.
Олон улсын сургалт, дадлагын бэлтгэл ажлыг хангуулахаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.

Дадлага сургуульд Монгол Улсын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, олон улсын байгууллагын 300 гаруй алба хаагчид оролцох юм.

2024/05/01
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2024/05/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ