Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Архангай, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар бага зэрэг салхитай байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 7-12 м/с. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  3 градус хүйтнээс 2 градус дулаан, говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно, салхи зүүн өмнөөс 6-11 м/с, 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи 9-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 10.11-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

 

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багт 4х3 хэмжээтэй амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 11:42 цагт хүлээн авч mус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 11:47 цагт очиж 43 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 8х7 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 12:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 12:14 цагт  очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 16х6 хэмжээтэй граж шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 12:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км зам туулан 13:04 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Бүрэн хайрхан  багийн “Нисэх” гэдэг газар 12х7 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 38 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 14:53 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Байтаг  багийн “Элсэн  боогоо”  гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 17 км-т/ өвөлжөө, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дах Онцгой байдлын хэлтсийн 12 алба хаагч 1 автомашинтай 17 км зам туулан 17:45 цагт очиж 7 цаг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 15:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 15:06 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнг багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /Булган сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дах Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Я. Эрэмгийбаатараар ахлуулсан 12 алба хаагч 1 автомашинтай 50 км зам туулан 19:00 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд 8х5 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 22:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км зам туулан 22:18 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 3 дугаар хороонд 9х9 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 01:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 01:20 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 01:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 01:41 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 6 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 13 албан хаагч, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.05-ны өдрийн 09:15 цагт цурманд оруулсан бөгөөд тухайн өдрөөс тус аймгийн Онцгой байдлын байдлын 3 алба хаагч, 1 автомашинтай манаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Нүхэн гүүр”-ийн урд /800 метрт/ тус сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, ар гэрийн 6 хүн, нийт 14 хүн, 2 автомашинтай, нийт 14 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.07-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан осолдсон газраас Тавтын пост, Орхон Сэлэнгийн бэлчир хүртэл усаар болон хуурай газраар нийт 50 км-т, 3 метрийн гүнд 1 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 04.08-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ.

Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны 4 дүгээр багийн “Мөнхийн цагаан” гэдэг газар /тосгоны төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Д-гийн хүү О /5 настай, эрэгтэй/ “Сэлэнгэ” голын усанд живсэн тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, ар гэрийн 20 хүн, нийт 40 хүн, 4 автомашинтай 04.07-ны өдрийн 19:00 цагаас эхлэн  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР