Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

    Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим газраар цас орсон.     

    Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Хүйтэрч 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд зарим газраар 14-16 м/с, 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа бүх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Гонир гэдэг газар /Сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т/ Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 18:55 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр  6 алба хаагч, 1 автомашинтайгаар 19:09 цагт очиж, 46 минут ажиллаж унтраасан. 

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  10 дугаар хороо, “Зүүнбаян-Уул”-ын 18 дугаар гудамжинд Иргэн З-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 11:41 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 11:48 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан. /Уг гал түймрийн аюулаас иргэн Ц /31 настай, эрэгтэй/-ийн амь насыг авран хамгаалсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Цагдаа” хотхоны 75/3 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхрын 21, 26 тоот Иргэн П, Д нарын тагтан дээр эд зүйлс, 30 м2 орчим дулаалгын хана тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 16:17 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 10 алба хаагч, 3 автомашинтайгаар 3.5 км зам туулан 16:22 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. 

Төв аймгийн Зуунмод сумын  Энхтайван багийн  9 дүгээр гудамжинд Иргэн Б-ийн 200 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 18:35 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 автомашинтайгаар 18:40 цагт очиж, 2 цаг ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн  түймэр

Ойн түймэр: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд  зүгт 310 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, N 43054I00II, E 103035I51II/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 16:10 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашинтай, Хилийн 0286 дугаар ангийн 3 алба хаагч, 3 морьтой, тус сумын ЗДТГ-ын 11 албан хаагч, 1 автомашинтай, 8 морьтой, “Зэд Хантай бүтээлийн нуруу”-ны тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 5 албан хаагч, 2 автомашинтай, нийт 43 хүн, 5 автомашинтай, 11 морьтойгоор ажиллаж, 03.26-ны өдрийн 20:30 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт нийт 3,7 га орчим ой шатсан/.

Хээрийн түймэр: Төв аймгийн Батсүмбэр сумын  Цогт-Өндөр багийн “Сампилын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.26-ны өдрийн 13:53 цагт  хүлээн авсан.  Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн 2 алба хаагч, ЗДТГ-ын 18 алба хаагч, 5 автомашинтайгаар 14:27 цагт очиж, 16:40 цагт цурманд оруулж, 18:58 цагт бүрэн унтраасан. /Түймэрт нийт 2 га орчим бэлчээрийн талбай шатсан/.

4. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн ”Урд цагаан бургас” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 33 км-т, Ө-47071’00”, У-91087’00”/  03.26-ны өдрийн 15:11 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 15:34 цагт утсаар мэдээлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга А.Энхбаяртай холбогдож тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР