Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойшоос 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 5-10 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

 

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багт 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 09:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 21 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 09:58 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  13 дугаар хороонд 3х2 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 11:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 11:43 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 11:54 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо иргэн М-ийн түлээний 4м3 мод, 8 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 13:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1,5 км замыг туулан 14:07 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 17:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 17:24 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд иргэн С-ийн түлээний мод, 2 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 17:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 17:46 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 3 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 01:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2,5 км замыг туулан 01:29 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 5 ханатай гэр, 3х8 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 02:34 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 02:42 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Б /58 настай, эмэгтэй/, А /0,6 настай, эмэгтэй/ нар угаартаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багт 6х5 метрийн хэмжээтэй Хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 14:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2,5 км замыг туулан 14:56 цагт очиж, 24 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд  зүгт 310 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, N 43054I00II, E 103035I51II/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, Хилийн 286 дугаар ангийн 3 алба хаагч, тус сумын нутгийн захиргааны байгууллагын 6 албан хаагч, Зэд Хантай Бүтээлийн Нурууны дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргааны 5 албан хаагч, нийт 38 хүн, 5 автомашинтай, 3 морьтойгоор 03.26-ны өдрийн 01:10 цагт Хилийн 286 дугаар ангийн 4 дүгээр заставд очсон. Мөн өдрийн 08:00 цагт ойн түймрийн голомт руу явсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР