Төслийн баг Ховд аймагт ажиллалаа

0

      Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт  “Мерси Кор Монгол ОУБ”-ын  “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн баг ажиллалаа.

      Энэ үеэр 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, 2019 онд хамтран зохион байгуулах ажлын талаараа санал солилцсон юм.

   Төслийн хүрээнд 2018 онд “Улсын нөөцийн салбарын Хүнсний агуулахын их засвар, гэрэлтүүлгийн ажил”ыг хамтран гүйцэтгэсэн бол “Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний Зудын гамшигтай тэмцэх төлөвлөгөө боловсруулах аргачлал” сургалтыг 5 суманд зохион байгуулж, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, 20 гаруй сургагч багшийг бэлтгээд байна гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.