Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

   Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж 15-17 м/с, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 28-30 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч, бусад нутгаар 12-14 м/с байна.  Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, Тэс голын хөндий болон Дархадын хотгороор 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд ихэнх нутгаар цас, 3-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 8-13 м/с,с2-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч эрс чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 67-гийн 3 дугаар байранд Иргэн Х-ийн өрөөний дээврийн дулаалга шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 09:51 цагт  хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 9 алба хаагч, 3 автомашинтайгаар 2.5 км зам туулан 09:58 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “ДЦС-4” ТӨХК-ийн зүүн талд автомашины зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 13:21 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 3 автомашинтайгаар 6 км зам туулан 13:32 цагт очиж 10 минут ажиллаж иргэн Ц-ийн 30-01 УНБ улсын дугартай “Хово” загварын ачааны автомашины дугуй шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг  18 дугаар хороо, “Яргайт”-ын 7 дугаар гудамжинд Иргэн Ч-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 14:33 цагт  хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 14:39 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, “Хайлааст”-ын 20 дугаар гудамжинд Иргэн Д-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 17:59 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 18:09 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан. /Уг гал түймэрт Н /2 настай, эмэгтэй/ 100 хувь түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, “Согоот”-ын 21 дүгээр гудамжинд Иргэн Б-ийн эзэмшлийн 19 айлын нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 18:45 цагт  хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 18:53 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан. 

 Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1/в хэсэгт Иргэн З-ийн гэр, амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 01:42 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 01:50 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Төмөр замын осол: Нийслэлийн Багахангай дүүрэг 1 дүгээр хороо, “Багахангай” өртөөнд Олон улсын чанартай төмөр замын хаалтгүй гарман дээр галт тэрэг суудлын автомашиныг мөргөн автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 20:12 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 4 км зам туулан 20:16 цагт очиж, 15 минут ажиллаж, УБ хотоос Багануур чиглэлд зорчиж байсан  “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн 3106 дугаартай зүтгүүр /56 чиргүүлтэй/ иргэн Э-ын  “Хонда-Пит” загварын автомашиныг мөргөсөний улмаас автомашины төмөр хийцэд хавчуулагдан  хүнд гэмтсэн иргэн Л /28 настай, эрэгтэй/, А /28 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, эмнэлгийн байгууллагад, хэргийн газрыг цагдаагийн байгууллагад тус тус  хүлээлгэн өгсөн. 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

  Бусад: Ховд аймгийн Буянт сумын Нарийнгол багийн “Бургуулын-Үзүүр” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км-т, сумын төвөөс зүүн урд 40 км-т/  “Хар-Ус” нууранд иргэн Д-ийн  “Мазда-Вонго” загварын ачааны автомашин усанд суусан тухай дуудлагыг 11.30-ны өдрийн 14:15 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 15:30 цагт очиж, 2 цаг ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР