Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулc болон Арцбогдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 28-30 м/с, зарим үед 34 м/с, 2-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 11:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 0.5 км зам туулан 11:29 цагт очиж, 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 11:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 11:51 цагт  очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хандгайт”-ын богины зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 14:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17.5 км зам 15:03 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 16:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 16:51 цагт очиж 20 минут ажиллаж байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багт иргэн Д-гийн эзэмшлийн “Ниссан Тино” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 18:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 18:12 цагт очиж, 13 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 21:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 21:35 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багт цоожтой гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 04:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12 км зам туулан 04:45 цагт очиж 4 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Хүчтэй салхи, шуурга: Увс аймгийн Улаангом сум Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймагт 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Баруун аймгуудын нутгаар 34 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурсны улмаас Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Шургадагийн сайр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 20 км-т, сумын төвөөс урд зүгт 5 км-т/  ОХУ-аас ирж байгаа 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 3 төмөр тулгуур багана, Улаангом сумаас Өмнөговь сумын чиглэлд /сумын төвөөс хойд зүгт 40 км-т, аймгийн төвөөс урд зүгт 110 км-т/ 110 кВ-ын  цахилгаан дамжуулах агаарын шугамын 9 төмөр тулгуур багана унасан, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймагт цахилгаан тасарсан тухай мэдээллийг 11.25-ны өдрийн 10:37 цагт Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас хүлээн авсан. Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Шургадагийн сайр” гэдэг газар унасан С-458 агаарын шугамын 220 кВ-ын 3 төмөр баганыг 11:28-ны өдрийн 14:00 цагт босгож, 11.29-ний өдрийн 01:00 цагт дамжуулагч утас татах ажлыг хийж дуусгасан. 11.29-ний өдрийн 04:26 цагт ОХУ-аас хүчдэл авч 01:00-07:50 цагийн хооронд Ховд аймгийн Буянт, Дарви, Дуут, Зэрэг, Манхан, Мөст, Мөнххайрхан, Мянгад, Цэцэг, Ховд, Чандмань ,Жаргалант, Эрдэнэбүрэн, нийт 13 сумыг, Мөн 05:10-08:00 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Алтай, Алтанцөгц, Бугат, Буянт, Баяннуур, Толбо, Дэлүүн, Сагсай, Цагааннуур, Цэнгэл, Ногооннуур, Улаанхус, Өлгий, нийт 13 сумыг, Увс аймгийн Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Завхан, Тэс, Малчин, Түргэн, Сагил, Цагаан хайрхан, Өндөрхангай, Өмнөговь, Өлгий, Улаангом, Ховд, Тариалан,Наранбулаг,Зүүнговь, Хяргас, нийт 18 сумыг, 11.26-ны өдрөөс 11.28-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Бугат, Хөхморьт, Шарга, Төгрөг, Тонхил, зэрэг 5 сум, нийт 4 аймгийн 50 сумыг  тус тус цахилгаан эрчим хүчээр хангасан бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Баян-Өлгий аймгийн Булган сумдад цахилгаан өгсөн боловч шугамын хамгаалалтаар тасарсан тул шугамын гэмтлийн тогтоохоор ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:  

Бусад: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт ШТС-ын хажуугийн ачиж, буулгах талбай дээр шатахуун буулгаж байсан “Хово” загварын автомашин унаж шатахуун асгарсан тухай дуудлагыг 11.30-ны өдрийн 03:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж шатахуун асгарсан газар элс асгаж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР