Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  6-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас 7-12 м/с байна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Зуун мод”-ны зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 11:28 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 11:38 цагт очиж, 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, хана, тааз шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 19:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 19:30 цагт очиж, 8х4 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 21:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 21:57 цагт очиж, 7х7 метрийн хэмжээтэй 3 давхар барилгын 1 дүгээр давхарт эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд уурын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 21:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 22 км замыг туулан 22:34 цагт очиж, шинээр баригдаж буй барилгын 3х6 метрийн хэмжээтэй уурын зуухны дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 22:36 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 22:44 цагт очиж, 6х5 метрийн хэмжээтэй өрөөний тааз, дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 83 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 11.04-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч тус сумын нутгийн захиргааны байгууллагын 10 хүн, орон нутгийн 11 иргэн, нийт 21 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 83 км замыг туулан 19:00 цагт очиж, 5 га бэлчээрийн талбай шатаж байсныг 01:40 цаг ажиллаж, цурманд оруулан манаж байгаа тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

4.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Баянширээ” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т, Ө-45008’00”, У-105069’00”/ 11.04-ний өдрийн 15:34 цагт 3.62 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн /15:58 цагт/ ООГСХ-аас утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хулд сумын Засаг дарга Ц.Зоригтбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга С.Сүхдорж, тус багийн малчин Л.Золбаатар, малчин Г.Бямбацогт нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн “Салааны гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 38 км-т/ тус сумын харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/ 10.29-ний өдрийн 20:00 цагийн орчим мотоцикльтой явж байгаад эхнэр Ж-тай утсаар холбогдон “Тэлмэн” нуурын хажууд элсэнд суугаад явж болохгүй байна гэж хэлээд сураггүй болсон тухай дуудлагыг 11.01-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газрын 6 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 7 ажилтан, ар гэрийн 10 хүн, нэмэлтээр Онцгой байдлын газрын 2 алба хаагч, нийт 25 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр 11.04-ний өдөр нуурын эргээс 280 метр зайтай газраас сураггүй болсон иргэний мотоциклийг олж гаргасан. Нуурын 30х20 м2 талбайн мөсийг зүсэж усны гүнд хайгуул, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч  үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоосон. 11.05-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. “Тэлмэн” нуур /30-40 метрийн гүнтэй/ нь эргээсээ 3 км-т 2-17 см зузаантай хөлдсөн байна.

Дорнод аймгийн Хэрлэн сум (Сүмбэр)-ын 6 дугаар багийн “Далан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 1 км-т/ тус сумын 1 дүгээр багийн харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ 10.02-ны өдөр “Хэрлэн” голын усанд осолдсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас 10.17-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 10.19-ний өдрийг хүртэл, мөн 10.24, 25, 10.30-11.01-ний өдрүүдэд тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 11.02-ны өдөр зогсоосон. ОБЕГ-ын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн  7 алба хаагч, 1 завь, 1 автомашинтай 11.04-ний өдрийн 10:48 цагт Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Далан” гэдэг газраас /анх осолдсон газраас зүүн зүгт 2 км-т/ цогцсыг голын мөсөнд наалдаж хөлдсөн, хөвсөн байдалтай олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР