Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.     

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг,  нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 1-6 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

 Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай. 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 19, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20, 22-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Цагаан толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т/ Дэрс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 12:40 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн  10 алба хаагч, 1 автомашинтайгаар 18 км зам туулан, 14:10 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Буянт хороолол, “Онхоодойн-Өндөр” ХХК-ийн баруун талд Иргэн Б-ийн “Адуу, үнээний фермер”-т нуруулдсан 2000 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 10:29 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 12 км зам туулан 10:44 цагт очиж, нэмэлт дуудлагаар 18 алба хаагч, 5 автомашин, нийт 24 алба хаагч, 6 автомашинтайгаар 9 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 6 дугаар гудамжинд Иргэн С-ын хураалттай банз шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 12:23 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 15.5 км зам туулан 12:36 цагт очиж,15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ферм-Энгэр” ХХК-ийн хими цэвэрлэгээний газар Цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 0.5 км зам туулан 12:55 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.    

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 17 дугаар гудамжинд  Иргэн М-ийн хашаа, граж шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 13:25 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 13:30 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст баг, “Цагаан-Уул” худалдааны төвд Иргэн А-ийн сэлбэгийн дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 15:28 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дуаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 3.5 км зам туулан 15:30 цагт очиж, 21 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын  Жаргалант багийн “Ухаа хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т/ Иргэн Д-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 15:48 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 20 км зам туулан, 16:06 цагт очиж, 17 минут ажиллаж унтраасан.

Хээрийн түймэр: Архангай аймгийн  Булган сумын Тамир багийн “Дунд-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 12 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 21 км-т/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 16:38 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 5 мотоцикль, нийт 22 хүн 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 17:30 цагт цурманд оруулж, 18:30 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль хамгаалагч Н.Алтангэрэлд хүлээлгэн өгсөн. /Уг гал түймэрт нийт 8 орчим га талбай өртсөн/. 

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Бусад:Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Экс-Аппартмент” хотхоны Б байр Цахилгаан шатны хонгилд хүн унасан байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 22:45 цагт  хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 13 км зам туулан 22:59 цагт очиж, 15 минут ажиллаж иргэн Ө /30 настай, эрэгтэй/-ыг хүнд гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.