Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с.13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 14:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 14:42 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд орон сууцны өргөтгөлийн барилгад эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 21:24 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2.5 км зам туулан 21:32 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр  багт хашаанд задгай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтайгаар 20 км зам туулан 18:06 цагт очиж, 1 цаг 26 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Үнэгтийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 8 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.14-ний өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 15:00 цагт түймрийг цурманд оруулж, 15:33 цагт бүрэн унтраасан. /Гал түймэрт нийт 40 орчим га талбай шатсан/

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уул хаднаас /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрх хайрхан” ууланд 10.14-ний өдрийн 13 цагийн орчим 3 хүүхэд гараад 2 хүүхэд нь буцаад ирсэн 5 настай, эрэгтэй хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг 11.14-ний өдрийн 20:55 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, нэмэлт дуудлагаар НОБГ-ын 54 алба хаагч, ҮАБ-ын 24 алба хаагч, Нийслэлийн Цагдаагийн газрын 5 алба хаагч, БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 75 алба хаагч, ар гэрийнх нь 5 хүн, нийт 169 хүн, 15 техник хэрэгсэл, 1 эрэлч нохойтойгоор эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 10.11-ний өдрийн 00:57 цагт гэрээсээ 2 км орчим зайд “Баянзүрх” хайрханы хойд талд “Хар хошуу” гэдэг газраас БЗД-ийн 11 дүгээр хорооны оршин суугч Т /5 настай, эрэгтэй/-ын хөлний дунд чөмөг нь хугарсан, толгой ил шархтай, осголтын байдалтай байсныг олж, анхны тусламж үзүүлж, ГССҮТ хүргэж өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Богд хан” уулын Зайсангийн-Аманд “Дугуй цагаан” гэдэг газар аялж явсан 2 хүний хөл нь гэмтсэн тухай дуудлагыг 10.14-ний өдрийн 15:46 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 7.5 км зам туулан 16:05 цагт очиж, 30 минут ажиллаж, “Богд хаан” амралтын газрын урд талд иргэн Д /64 настай, эрэгтэй/ зүүн хөлний шилбэ хугарсан, Э /15 настай, эмэгтэй/ баруун хөлний шагай гэмтсэн байсныг анхны тусламж үзүүлж, уулнаас буулган эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР