Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 17:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  2 км зам туулан 17:46 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 12х5 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 15:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай  11 км зам туулан 15:43 цагт очиж 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 16:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай  2 км зам туулан 16:37 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд цоожтой байшин шатаж гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 18:01 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11 км зам туулан 18:23 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 19:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч 2 автомашинтай 16 км зам туулан 19:46 цагт очиж 2 цаг, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  1 цаг 50 минут ажиллаж тус тус унтраасан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 22:40 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  5 км зам туулан 22:46  цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 02:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай  2,5 км зам туулан 02:44 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их-Алт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс урд зүгт 115 км-т/ Төв аймгийн харьяат иргэн Ч /30 настай, эрэгтэй/ Хэрийн голоос ус авах үедээ унаж живсэн тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 20:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, нийт 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 200 км замыг туулан 10.09-ний өдрийн 09.00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 17:08 цагт осолдсон газраас 1 км Орхон гол, Хэрийн голын бэлчирээс цогцсыг олж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР