Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар цас орсон.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Халх голын сав газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 6-11 м/с. Өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 13:35 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 13:38 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 19:39 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 19:40 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Пионер”-ын 4 дүгээр гудамжны 6 тоотод автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 22:17 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 22:22 цагт очиж, иргэн Ц-гийн эзэмшлийн “Соната 6” загварын суудлын автомашин шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд кафед утаа гараад байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 03:44 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 03:50 цагт очиж, 8х12 метрийн хэмжээтэй кафений хана, эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 05:07 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 05:24 цагт очиж, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт хаяг тодорхойгүй иргэн Г /57 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 4 дүгээр давхрын тагтнаас эмэгтэй хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 00:27 цагт хүлээн авч  Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 00:42 цагт очиж, Төв аймгийн Лүн сумын харьяат иргэн Б /42 настай, эмэгтэй/-ийг тагтнаас зүүгдэн унах гэж байсныг аварч, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Мойлтын тохой гэдэг газар “Туул” голд 2 зорчигчтой автомашин урсаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 14:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 15:03 цагт очиж, Сүхбаатар дүүргийн харьяат иргэн А /29 настай, эрэгтэй/, иргэн Э /30 настай, эмэгтэй/, “Жи 3” загварын суудлын автомашин голын усанд урсаж байсныг татан гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хэр”-ийн гол гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс урд зүгт 115 км-т/ “Хасу” алтны бичил уурхайн хажууд Төв аймгийн харьяат иргэн Ч /30 настай, эрэгтэй/ голоос ус авах үедээ  унаж урссан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 20:22 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, нийт 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 200 км замыг туулан 10.09-ний өдрийн 09:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР