Хүнсний агуулахын засварын ажил 70 хувьтай явагдаж байна

0

    Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас  Мерси Кор Монгол ОУБ-ын  “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төсөлтэй хамтран “Улсын нөөцийн салбарын Хүнсний агуулахын их засвар, гэрэлтүүлгийн ажил”ыг хийж, гүйцэтгэж байна.

  Хүнсний агуулахын эх засвар, гэрэлтүүлгийн ажилд нийт 40 сая төгрөгийг зарцуулж байгаа бөгөөд засварын ажил 70 хувьтай явагдаж байгаа юм.

Засварын ажлын гүйцэтгэлтэй  Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, Мерси Кор Монгол ОУБ-ын баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх нар танилцлаа гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.