Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, аймгуудад бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж  6-11 м/с, говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр 3-8 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 18-нд нутгийн хойд хэсгээр 4-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 06:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 06:11 очиж 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Ачуут багт мэргэжлийн хяналтын газрын автомашины зогсоолд машин шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 06:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай  2,5 км замыг туулан 06:59 цагт очиж, Фургон-2206 загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 19:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 19:37 цагт очиж, иргэн Б-гийн цайны газрын барилгын дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд хүнсний дэлгүүрийн дэргэд дулааны худагт хүн унасан байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 07:10 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 07:22 цагт очиж тус дэлгүүрийн дэргэд дулааны худагт нэр, хаяг тодорхойгүй /35-40 орчим настай, эрэгтэй/ унаж осголтын байдалтай байсныг гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн ЯТТТөвд хүлээлгэн өгсөн.

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн “Дээд-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 2,5 км-т/ тус сумын харьяат иргэн Б /64 настай, эрэгтэй/ 09.08-ны өдрийн 20 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 09.11-ний өдрийн 10:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 5 иргэн, ар гэрийнх нь 2 хүн, нийт 13 хүн, 5 автомашин, 2 завь, 2 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.13-ны өдрийн байдлаар тус сумын гүүрнээс Хялганат тосгоны “Хялганат гүүр” хүртэл “Сэлэнгэ” голын эрэг дагуу нийт 60 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР