Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл, техник, бааз суурийг нэмэгдүүлэхэд шаардлагатай 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгах, Онцгой байдлын чадавхыг нэмэгдүүлэхээр гал түймэртэй тэмцэх нэгж бүлгүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүллээ.
Тэрбээр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг олон нийтэд танилцуулах үеэрээ “Үндэсний гамшигтай тэмцэх, сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сүүлийн жил гаруй хугацаанд стандарт боловсруулж, Монгол Улсын хэмжээнд гарч болзошгүй аюулыг бууруулахтай холбоотой хэд хэдэн төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар манай улсын Онцгой байдлын салбарт ажиллаж буй нийт албан хаагчдын тоог хүн амын тоотойгоо харьцуулахад 60 хувь, машин механизм 40 хувийн дутагдалтай байгаа гэсэн судалгаа бий. Иймд цаашид үндэсний хэмжээнд нийт 130 гаруй анги, нэгжийг нэмж байгуулж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдыг сургах, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэлээ.
Онцгой байдлын хувцас хэрэглэл, техник хэрэгслийг шинэчлэх ажлыг энэ долоо хоногоос нийлүүлж эхлэх талаар Шадар сайд танилцууллаа. Эхний ээлжид гал унтраахад хэрэглэх дрон, робот ашиглах ялангуяа гал сөнөөгч, аврагчдын хувцас хэрэгслийг олон улсын шаардлагад нийцүүлэхээр ажиллаж эхлээд байна. Мөн зарлан мэдээлэх системийг шинэчлэх 30 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг УИХ-аар хэлэлцүүлэх юм.
2024/04/24
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.
2024/04/24
Шинэ мэдээТус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.
2024/04/24
Шинэ мэдээАлба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.