Видео бүтээлийн уралдаанд оролцохыг урьж байна

0

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус хурлын хүрээнд бүс нутгийн уран бүтээлчдийн дунд видео бүтээлийн уралдааныг зарлаж байна. 

I. Бага хурлын болон видео бүтээлийн уралдааны сэдэв

Видео бүтээлийн уралдаан нь “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийн ололт амжилтуудыг хамгаалах нь” сэдвийн дор зохион байгуулагдана.

Мөн

  • Хүний нөлөөлөл
  • Инноваци болон технологи
  • Олон нийтийн гамшигтай тэмцэх чадавх гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд хийгдэж болно.

II. Видео бүтээлийн уралдааны зорилго

Видео бүтээлийн уралдаан нь байгууллага, олон нийтийн тогтвортой байдлыг хангахад гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үр өгөөжийг харуулах, тогтвортой хөгжлийг хангахад эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд нөлөөлөхийг хөхиүлэн дэмжих зорилготой юм.

Тиймээс видео бүтээлүүд нь Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг сайжруулах үр дүнтэй, шинэлэг санаа, шийдлийг харуулсан байх. Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дөрвөн тэргүүлэх чиглэлүүдийг тусган, одоогийн эрсдэлийг бууруулах, эрсдэлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын асуудлыг эерэгээр харуулсан байх.

Үүнд: гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх чадавхыг дэмжих хувь хүн, олон нийтийн үйл ажиллагаа, арга барилыг хүлээн зөвшөөрч, тэмдэглэх үйл ажиллагааг оруулсан байх.

III. Уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага

Видео бүтээлийн уралдаанд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн иргэн, бүлэг эсвэл төслийн түүхийг харуулсан бичлэгүүдийг илгээхийг урьж байна. Энэхүү уралдаан нь иргэд, шийдвэр гаргагчдыг тогтвортой дэлхий ертөнцийг бий болгоход илүү их хүчин чармайлт, арга хэмжээ авахыг уриалж чадахуйц баримтат кино бүтээгчид, продюсерүүд, радио нэвтрүүлгийнхнийг урамшуулах, хүндэтгэх зорилготой юм.

  • Бүртгэлийн хураамж байхгүй.
  • Богино хэмжээний болон баримтат киног Ази-Номхон далайн бүс нутгийн аль ч түвшинд (бүс нутгийн, үндэсний, орон нутгийн, институцийн, бодлогын гэх мэт) хийж болох бөгөөд тус бүс нутгийн оролцогчид байвал илүү давуу тал болно.
  • Бүтээлийг англи хэл, эсвэл эх хэл дээрээ бол англи хадмал орчуулгатайгаар хүлээн авна.
  • Бүтээл нь 3-5 минутын хугацаатай байх бөгөөд мэргэжлийн стандартад нийцсэн байх ёстой.
  • Нэг оролцогч зөвхөн нэг бүтээл илгээх боломжтой бөгөөд оролцогч бүтээлийг түгээн дэлгэрүүлэх эрхтэй байх ёстой.
  • Видео бүтээл нь оролцогчийн нэр, бүтээлийн гарчиг, байршил, эхийг англи хэл дээр агуулсан байх ёстой.
  • Зөвхөн дууны болон бичлэгийн өндөр чанар бүхий дүрс бичлэгийг хүлээн авах болно. Дүрс бичлэг хамгийн багадаа 720p нягтралтай байх ёстой.
  • Хэрэгжсэн болон хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд урьд өмнө нь бүтээгдсэн уран бүтээлийг хүлээж авахгүй.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын гол зорилго нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг сурталчлахад мэдээллийн хэрэгслийг ашиглах явдал юм.

  • Видео бүтээл нь тухайн этгээдийн өөрийн бүтээл байх ёстой бөгөөд зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, хувийн нууц, сурталчилгаа, эсвэл хувь хүн, аж ахуйн нэгжийн бусад өмчийн эрхийг зөрчихгүй байх ёстой.
  • Бүтээл нь ямар нэгэн тодорхой арилжааны бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээ болон улс төрийн үзэл баримтлалыг дүрслэх эсвэл агуулах ёсгүй.

IV. Танилцуулга

Уралдаанд оролцохын тулд оролцогчид өөрсдийн бүтээлийг “Freefilmway” цахим хуудсанд байршуулах ёстой. Үүнийн тулд дараахь алхамуудыг хийнэ үү:

Төсөл үүсгэх:

1) Freefilmway цахим хуудсанд хандана уу: https://filmfreeway.com 

2) Хэрэв та аль хэдийн FilmFreeway гишүүн бол: “Орох” товчийг дарна уу

3) Хэрэв та FilmFreeway гишүүн биш бол: “Бүртгүүлэх” товчийг дарна уу

4) Бүртгүүлсний дараа нэвтэрч ороод өөрийн бүтээлийг байршуулна уу.

5) “Төсөл нэмэх” товчийг дарна уу

6) Бүх мэдээллийг бөглөнө үү:

  • Төслийн мэдээлэл
  • Оролцогчийн мэдээлэл
  • Гавьяа, шагнал
  • Техникийн тодорхойлолт
  • Screenings / Distribution

7) Төслийг хадгална уу.

Бүтээл байршуулах алхмууд

8) Доорх холбоос дээр дарна уу.

https://filmfreeway.com/amcdrr2018videocontest

9) “Submit Now” товчийг дарна уу.

10) Сая хадгалсан төслөө сонгоно уу.

11) Өөрийн орох ангиллыг сонгоно уу.

12) Сагсанд хийгээд “check out” товчийг дарна уу.

13) Оролцогчийн нэр, бүтээлийн гарчиг, байршил, эхийг агуулсан word хувилбарыг “AMCDRR 2018: Video Competition – <Дүрс бичлэгийн нэр> гэсэн subject-тайгаар patnaik1@un.org хаягаар илгээнэ үү.

V. Сонгон шалгаруулалт

Монголын телевизийн корпораци (MBC), Ази-Номхон далайн телевизийн холбоо (ABU), НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын гишүүдээс бүрдсэн шүүгчид видео бүтээлийг хянан үзэх болно.

Дараах шалгуур үзүүлэлтүүдээр оролцогчдыг шалгаруулах болно:

  • Сэдвийн хамаарал
  • Өргөн цар хүрээтэй олон нийтэд хандах хандлага
  • Бүтээлч /Шинэлэг байдал
  • Сэдэлжүүлэх
  • Өвөрмөц шинж чанар
  • Бүтээлийн чанар

Шүүгчийн шийдвэр эцсийнх бөгөөд түүнийг давж заалдах эрхгүй болно. Шүүгчид уралдаанд тохиромжгүй гэж үзсэн аливаа бүтээлийг хасах эрхтэй.

VI. Шагнал

Нийт шагналын хэмжээ: 12,000.00 ам.доллар (29,000,000 төгрөг).

Дүрс бичлэгийн шилдэг хоёр бүтээлийг шалгаруулан, бүтээл тус бүрт 4000 ам.долларын шагнал гардуулна.

Шилдэг бүтээл Ази, Номхон далайн бүс нутгаас шалгарсан тохиолдолд тухайн оролцогчийн Монгол Улсад ирж, очих зардлыг Монгол Улсын Засгийн газар хариуцна.

Ирүүлсэн бүх дүрс бичлэгийн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын албан ёсны Youtube хуудсанд байрлуулах болно.

VII. Цаг хугацаа

  • 2018 оны 01 сарын 24: Нээлт
  • 2018 оны 05 сарын 15: Filmfreeway цахим хуудсанд IV-р хэсэгт заасны дагуу бүтээлийг байршуулах эцсийн хугацаа 
  • 2018 оны 05 сарын 30: Эцсийн оролцогчдын сонгон шалгаруулалт
  • 2018 оны 07 сарын 06: Улаанбаатар хотноо зохион байгуулагдах ГЭБАСБХ дээр шагнал гардуулах ёслол

Асууж тодруулах зүйл гарвал дараахь хаягаар холбогдоно уу: patnaik1@un.org

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.unisdr.org/amcdrr2018