Төрийн дээд, одон медалиар шагналаа

0

 Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтныг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян гардууллаа.

 Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн Гавьяаны Улаан тугийн одон”-гоор нийслэлийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Д.Сүрэн, “Цэргийн Гавьяаны одон”-гоор Орхон аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Д.Ганхуяг, “Алтан гадас одон”-гоор Ховд аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Б.Бадамцэцэг, Завхан аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Д.Даваасамбуу, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар нийслэлийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Ц.Лхасүрэн нар тус тус шагнагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.