Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-нд говь тал хээрийн нутгаар, 16-нд нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 06:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар  ангийн 5 алба  хаагч, 1 автомашинтайгаар 06:34 цагт очиж, 19 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Шинэ-Алтай” захад бөс барааны дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 09:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 алба хаагч, 2  автомашинтайгаар 09:27 цагт очиж, 16 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд иргэн Б-гийн эзэмшлийн “Сонота-6” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 10:17  цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 10:27 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт иргэн А-гийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 алба  хаагч, 1 автомашинтайгаар 11:27 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 11:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар  ангийн 6 алба  хаагч, 1 автомашинтайгаар 11:27 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 11:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 11:34 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 14:13 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 14:20 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 14:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 15:12 цагт очиж, 2 цаг 14 минут, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 2 алба хаагч, 1 автомашинтайгаар 10 минут тус тус ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 23:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 23:09 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн “Цагаан бураа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 11 км-т/ иргэн О-гийн эзэмшлийн “УАЗ-469” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 22:05 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба  хаагч, 1 автомашинтайгаар 22:15 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ багийн “Хүрэн азарга”  гэдэг газар /Говьсүмбэр аймгийн төвөөс зүүн хойд зүгт 86 км-т/ Төв аймгийн Баянжаргалан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “Рамион” загварын 3 зорчигчтой автомашинтай цасанд суусан тухай дуудлагыг 02.11-ний өдрийн 19:38 цагт хүлээн авч Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 37 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Б /33 настай, эрэгтэй/, А /72 настай, эмэгтэй/, А /37 настай, эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР