Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 22-27 градус, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ голын саваар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч суларч Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг дэвсгэрт Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 22:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 22:41 цагт хүрэлцэн очиж, 03 цаг 53 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 10 том хүн, 8 хүүхэд, нийт 18 хүнийг гаргасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 2 дугаар хороололд “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн засварчдын ажлын байрны эд хогшил шатаж  байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 21:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 21:50 цагт хүрэлцэн очиж, 11 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 12:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 12:24 цагт хүрэлцэн очиж, 01 цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин, граж шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 05:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай, нэмэлт дуудлагаар тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай, нийт 14 алба хаагч, 4 автомашинтайгаар 05:25 цагт хүрэлцэн очиж, 01 цаг, 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 02:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 02:20 цагт хүрэлцэн очиж, 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Т /53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд иргэн Д-гийн 31-02 ДОА улсын дугаартай “Форд транзит” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 21:59 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 22:09 цагт хүрэлцэн очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Үнээн-Ус багийн “Оргих” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 75/ Улаанбаатар хотоос-Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан 37-06 УБҮ улсын дугаартай 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 01.09-ний өдрийн 12:10 цагт хүрэлцэн очиж, автомашиныг цаснаас татан гаргаж, аюулгүй газар хүргэсэн.

Ховд аймгийн Мөст сумын Давст багийн Давст гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 175 км-т, Манхан сумын төвөөс урд зүгт 90 км-т/ “Хагын нуур”-нд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан 61-83 ХОА улсын дугаартай “УАЗ-469” загварын 4 зорчигчтой автомашин нуурын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлагыг 2018.01.09-ний өдрийн 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, нийт 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР