Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

                                                        1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: : Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад хэсгээр багавтар үүлтэй. Говийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн нутгийн баруун хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд баруун, төв зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь талын нутгаар, 22-нд зарим газраар 12-14 м/с хүрч, цасан шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарна.

                                                                   2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Д-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлаыг 11.17-ны өдрийн 21:25 цагт  хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 21:28 цагт очиж 00:15 цаг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн О-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 18:23 цагт  хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 18:33 цагт очиж 00:18 цаг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Н-ийн түлээний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 16:39 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 16:44 цагт очиж 00:25 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 15:58 цагт  хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай16:07 цагт очиж 00:25 цаг ажиллаж унтраасан.

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Т-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 07:50 цагт  хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 08:01 цагт очиж 00:35 цаг ажиллаж унтраасан.

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Э-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 14:10 цагт хүлээн авч, тус дуургийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:18 цагт очиж 00:40 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э-ийн хүү .О /11 настай, эрэгтэй/, Б /7 настай, эрэгтэй/, О /5 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн С-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 22:28 цагт  хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 22:39 цагт очиж 00:45 цаг ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 15:47 цагт хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15:59 цагт очиж 00:30 цаг ажиллаж унтраасан.

3. Зам тээврийн осол 

  Автозамын осол: Увс аймгийн Тариалан сумаас–Увс нуурын чиглэлд зорчиж явсан  “УАЗ фургон 452” загварын 2 зочигчтой суудлын автомашин  авто замын хажуу руу унасан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 21:20 цагт  хүлээн авч,  тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 23:00 цагт очиж 00:05 цаг ажиллаж автомашиныг татан гаргасан.

                                                               4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй алга болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ  гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт  хүлээн авч, тус сум дахь  Цагдаагийн хэлтсийн 40 алба хаагч явганаар Замын-Үүд сумын Сүлд болон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, 11.18-ны өдөр дахин үргэлжлүүлэхээр болсон.

Дорноговь аймгийн Сайхан дулаан суманд  Сайншанд сумын харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/ нь дүү Ц гэрээс 11.17-ны өдрийн 18:00 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.18-ны өдрийн 00:30 цагт  хүлээн авч, орон нутгийн 33 иргэн, 5 автомашин, 4 мотоцикльтойгоор 11.18-ны өдрийн 00:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06:40 цаг ажиллаж 11.18-ны өдрийн 06:45 цагт Тус багийн “Шурангын-Энгэр” гэдэг газраас эсэн мэнд олсон.  

Бусад: Улаанбаатар хотоос-Налайх дүүргийн 6 дугаар хорооны Тэрэлж амралтын чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой,  “УАЗ фургон 452” загварын суудлын автомашин, мөн 5 зорчигчтой,  “УАЗ фургон 452” загварын суудлын автомашин Туул голын мөсөн дээгүүр явж байхад нь мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 12:00 цагт  хүлээн авч,  Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 13:05 цагт очиж 00:50 цаг ажиллаж 2 автомашиныг уснаас татан гаргасан.  

 

  

 

                                               

                                                             ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР