Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд Хөвсгөлийн уулсаар, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багт өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 01:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:31 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт 5 давхар орон сууцны 3 дугаар давхрын тагт дээрээс хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 10.16-ний өдрийн 13:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Ч /9 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг үсрэх  гэж байсныг аварч, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР