Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймаг болон Улаанбаатарын нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун тайван байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 градус,  Алтайн өвөр говиор 19-24 градус, говь, талын нутгаар 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. Сэрүүсч 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар их цас, 9,10-нд зарим газраар цас орно. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, БЗДүүргийн хойд талын төв зам дээр 62-75 УБД улсын дугаартай ’’Ренж ровер’’ загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 16:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг “Гангат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урагш  40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 16:43 цагт хүлээн авч тус аймгийн Булган, Хөлөнбуйр сумын 17 иргэн, 2 автомашинтай ажиллаж 10.05-ны өдрийн 18:30 цагт унтраасан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усанд суусан-/эрэн хайх, аврах/: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны ’’Ахмадын амралт’’ гэдэг / дүүргээс зүүн зүгт 12км-т/ ’’Хэрлэн’’ голын усанд 4 зорчигч бүхий 35-91 БРА улсын дугаартай суудлын автомашин суусан тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 06:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Э /30 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/, М /29 настай, эрэгтэй/, Ц /29 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газар гаргаж, автомашиныг иргэн М-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР