Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Ихэнх нутгаар шороон шуурга шуурсан. Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Орохон, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт хур тунадас орсон.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал:  20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, салхи 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Мөн аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Г-гийн 6 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.15-ны өдрийн 17-804 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;     

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл багийн “Хулжаа” гэдэг газар малчин С.Далелханы суурьт 6 бог мал 2017.04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Хангай уулын “Бөхлөө” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.13-ны өдрийн 06:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 32 албан хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.04.17-ны өдрийн 14:10 цагт түймрийг цурманд оруулсан. 2017.04.18-ны өдрийн 13:37 цагт унтраан  тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Илжгэн-Их” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 22 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.18-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч тус Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.18-ны өдрийн 17:03 цагт бүрэн унтраан тус сумын Байгаль орчны улсын байцаагчид  хүлээлгэн өгсөн.  

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Барилга МЭРТС” ХХК-ийн хашаанд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.18-ны өдрийн 13:10 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.19-ний өдрийн 05:16 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;        

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутагт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.18-ны өдрийн 08:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутагт 5 ханатай гэр, амбаар  шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.18-ний өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн “Дэлийн-Үзүүр” гэдэг газар малын хашаа, хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.18-ний өдрийн 09:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дугаар ангийн 8 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Мөн аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.18-ны өдрийн 11:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн “Хоёр дугаар тасаг” гэдэг газар хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.18-ний өдрийн 14:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн “Өмхий булаг” гэдэг газар өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.18-ны өдрийн 15:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн ”Майхны-Өвөлжөө” гэдэг газар өвөлжөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 2017.04.18-ны өдөр 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр

Булган аймгийн Булган сумын Хужирт багийн  нутагт байшин, амбаар  шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.18-ны  өдрийн 16: 56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Өвөрхангай аймгийн Хархорин сум “Вангийн-Овоо” багийн иргэн М-ийн хашаанд хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.18-ны өдөр 17:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР