Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0
1.Цаг агаарын талаар:
 Өнгөрсөн хоногт: Нийт  нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11-12-нд төв болон зүүн  аймгуудын  нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг 15 дугаар гудамжийн 906 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 06:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Булгийн 5 дугаар гудамжийн 81 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 09:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван багийн 7 дугаар гудамжийн 19 тоотод 70 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 15:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтлийн  12 дугаар гудамжийн 18 тоотод 500 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч  тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 16 албан хаагч, 3 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

3.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт /сумын төвөөс урагш 5км-т/ Хадан-Ус гэдэг газарт М /28 настай, эрэгтэй/ “Норд Бенз” загварын цистерн автомашинтай түлш ачиж яваад чиргүүл нь унаж түлш нь асгарсан тухай мэдээллийг 2017.01.09-ний өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай, аймгаас томилогдсон ажлын хэсэг, “Шунхлай” ХХК-ийн ажилчид нийт 16 хүн, 3 техник хэрэгсэлтэй ажиллаж нийт тээвэрлэж явсан 44 тонн түлш 2400 мкв талбайд асгарч газарт шингэснийг хөрс хуулалт хийж аюулгүй болгосон.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР