Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал

0

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал 1966 онд төрсөн.

1974-1984 онд Улаанбаатар хотын 18 дугаар сургууль, Эрдэнэт хотын 1 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн.

1984-1988 онд ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуульд суралцсан бөгөөд 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1999-2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удридлагын чиглэлээр бакалавр, Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг 2013 онд бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй тус тус сурч төгссөн.

2004 онд Узбекстан улсад “Цэрэг-иргэний харилцаа, НҮБ-ын Цэрэг-иргэний хамтын ажиллагаа”, 2005 онд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссариатын газарт  “Олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээ”, 2005 онд АНУ-ын Агаарын цэргийн тусгай сургуульд “Дотоодын хөгжил дэх цэрэг-иргэний стратеги”, 2008, 2010 онд НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах газрын гамшгийн үнэлгээний багийн гишүүн бэлтгэх сургалт, 2009 онд Япон улсад НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссариатын газрын “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлт”, 2013 онд Герман улсад  Ж.Маршалын нэрэмжит Европын аюулгүй байдлын төвийн удирдах ажилтны “Үндэстэн дамжсан аюулгүй байдал болон Ази, Номхон далайн аюулгүй байдлын төвийн удирдах ажилтны “Бүс нутгийн аюулгүй байдал” зэрэг олон улсын сургалтуудад хамрагдсан.

2013 онд Шинэ Зеландын Массигийн их сургуульд англи хэлний курсыг дүүргэсэн. Англи, орос, франц хэлтэй.

  • 2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
  • 2005-2006 онд Онцгой байдлын ерөнхий газрын Стратегийн төлөвлөлт, гадаад харилцааны газрын дарга,
  • 2008 онд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга,
  • 2009-2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга,
  • 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын орлогч даргаар ажиллаж байна.
  • 2008-2013 онд Дэлхийн банкны санхүүжилттэй “Шувууны томуу, хүний томуугийн цар тахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төсөл”-ийн зохицуулагч, төслийн удирдах хорооны дарга,
  • 2015 оноос НҮБХХ-өөс хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхийг сайжруулах төсөл”-ийн захирал,
  • Мөн 2008 оноос НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын газар (UNDAC)-ын гамшгийн үнэлгээ зохицуулалтын багийн гишүүнээр тус тус ажиллаж байна.
  • 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн зарлигаар Бригадын генерал цол хүртсэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын анхны генерал цолтон.
  • 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн зарлигаар Хошууч генерал цол хүртсэн