Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

   Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн  баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 16-наас  хүйтний эрч суларна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  3 дугаар “Бөхөн-Уул” багийн “Шинэ айл” 800 тоотод Иргэн К-ийн 10-40 БӨТ улсын дугаартай “Гресс” загварын бага оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 10:50 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 10:55 цагт очиж, 00:12 цаг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 35 дугаар гудамжны 574 тоотод Иргэн М-ын эзэмшлийн  “Раун” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 12:04 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 12:15 цагт очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 1579 тоотод Иргэн Д-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 13:46 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 13:55 цагт очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 36 дугаар гудамжны 439 тоотод Иргэн Б-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 14:45 цагт  хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 14:56 цагт очиж, 00:25 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-ийн 11 дүгээр гудамжны 322/Б тоотод Иргэн Б-ын 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 19:58 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 20:06 цагт очиж, 00:20 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны 4 дүгээр гудамжны 7 тоотод Иргэн А-ийн 8х14 метрийн хэмжээтэй байшин, үүдний амбаар, граж шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 02:10 цагт  хүлээн авсан.  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 45 км замыг туулан 02:55 цагт очиж, 02:20 цаг ажиллаж унтраасан. 

Хээрийн түймэрДорнод аймгийн Хэрлэн сумын (Сүмбэр) 8 дугаар багийн “Мак” ХК-ий нүүрсний уурхайн хойд талд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 11 км-т/ Хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 11:11 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлгийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11 км замыг туулан 11:32 цагт очиж, 01:03 цаг  ажиллаж, хээрийн түймрийг бүрэн унтрааж, “Дорнод бүсийн эрчим хүчний станц” Төрийн үйлчилгээний газрын Агаарын шугамын засварын мастер Б.Лхасүрэнд хүлээлгэн өгсөн. Хээрийн түймэрт 500 м2 талбай шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР