Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Завхан, Увс аймгийн зарим хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, Арцбогдын өвөр хоолойгоор 15-17 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 20-нд говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус , өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 09:39 цагт очиж, 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 11:59 цагт хүлээн авч тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11.5 км зам туулан 12:10 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 12:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 12:10 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд зуурмагийн үйлдвэрийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 14:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай  4.5 км зам туулан 14:18 цагт очиж, дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 03:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 03:44 цагт очиж, 7х8 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн У /33 настай, эмэгтэй/ угаартсан байсныг Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Боржигон багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 09:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 09:22 цагт очиж, 19 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 22:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 22:36 цагт очиж, 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сумын Рашаант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 23:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 0.5 км замыг туулан 23:14 цагт очиж, 12х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нууранд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/  Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн Ж /48 настай, эрэгтэй/ загас барихаар 11.12-ны өдрийн 13:00 цагийн орчим завьтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 19:43 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 6 ажилтан, ар гэрийн 15 хүн, 2 автомашин, нийт 34 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 11.16-ны өдрийн байдлаар тор олдсон газар /нуурын эргээс 1 км-т, Ө-48019’39.0”, У-96004’50.07”/-т завиар, нуурын “Их-Авгаш” гэдэг газар 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад мөн өдрийн 18:00 цагт “Их-Авгаш” арлын баруун урд эргийн уснаас тухайн иргэний өмсөж явсан аврах хантаазыг хөвж явахад нь олсон. 11.17-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд эмнэлгийн 6 давхар барилгын 2 дугаар давхарт цахилгаан шат гацаж, дотор нь 2 хүн түгжигдсэн тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7  алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 13:31 цагт очиж, иргэн Б /70 настай, эрэгтэй/, иргэн Э /53 настай, эмэгтэй/ нар цахилгаан шатанд түгжигдсэн байсныг гаргаж аюулгүй болгосон.

Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд иргэн Д /18 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ нь хаалгаа дотроосоо давхар түгжсэн, өөрөө онгойлгох чадваргүй байгаа тул хаалгыг нээж өгнө үү гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 19:57 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 20:14 цагт очиж, 4 дүгээр давхрын тагтнаас аврах олсоор доош буун цонхоор орж, хаалгыг нээн өгсөн. Иргэн Д нь сэтгэцийн өөрчлөлтийн шинж тэмдэгтэй байсныг аав Г-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР