Бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ

0

  Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, бэлтгэл, дадлага сургуулилтын орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч, тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэлээ.

Тухайлбал, байгууллагынхаа хашааны өнгө үзэмж, гэрэлтүүлгийг сайжруулах гадна тохижилтоос гадна алба хаагчдынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор албан өрөө тасалгаа, цэргийн амрах байр, коридор болон автомашины тавиулан, байгууллагын дээвэр зэргийг бүрэн засварлаж, тохижуулаад байна.

 Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан хийсэн юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.