“Говийн чоно” олон улсын сургуулийг ирэх жил Дорноговь аймагт зохион байгуулна

0

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургууль энэ жил Ховд аймагт болж өндөрлөсөн.

Тэгвэл тус сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хэсгийнхэн өнөөдөр уулзаж, сургалтын талаарх үнэлэлт, дүгнэлтээ хэлэлцэж, ирэх жилийн сургалт, дадлага сургуулийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцлаа.

Ирэх жилийн “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг аймгийн Засаг даргын саналыг үндэслэн Дорноговь аймагт зохион байгуулахаар болсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.