Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Салхи 11, 12-нд нутгийн зүүн хагаст 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Халх, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүхэн байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Хүйх багийн “Баргилт” гэдэг газар хүдрийн тээвэрлэлт хийж байсан жолооч Б-гийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашин шатсан тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түйсэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 18 км зам туулан 15:55 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд иргэн Н, Б нарын 2 байшин, хураалттай гэр, “Ниссан пулсар” загварын автомашин тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 15:55 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан. Уг гал түймрийн утаажилтын бүсээс иргэн Б (44 настай, эрэгтэй) угаартаж ухаан алдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бийрийн уулзвар багийн “Хөх хадны бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ өвөлжөөнд бууц шатсан тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 16:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 16:38 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж  байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 17:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 17:14 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд амбаар, хашаа шатаж  байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 18:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан, 18:38 цагт очиж, 12 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 18:44 цагт хүлээн авч тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч,  1 автомашинтайгаар 1 км зам туулан, 18:47 цагт очиж, 01 цаг 07 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/-ыг Зайнаас тандан судлах үндэсний төв 05.17-ны өдрийн 12:05 цагт илрүүлсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллаж, 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. 06.02-ны өдрийн 07:00-17:30 цагийн хооронд шиврээ бороо орж, түймрийн тархалт зогссон. 06.08-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулсан. Цэврэлгээ хийх ажиллагаа явагдаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 23922 га талбай шатсан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн Цүүцийн зүүн салааны “Хараа толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж мөн өдрийн 21:10 цагт цурманд оруулсан. Түймэрт нийт 1,5 га талбай шатсан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Байшинт-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 36  иргэн, нийт 56 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Хараас өндөр”, “Номгон толгой” гэдэг газар / сумын төвөөс баруун урд зүгт 180 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 14:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хилийн 0146 дугаар ангийн 22 алба хаагч, нийт 33 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.10-ны өдрийн 02:02 цагт түймрийг бүрэн унтраасан. Уг гал түймэрт нийт 2200 орчим га талбай өртсөн. Орон нутгийн 9 иргэн, 1 автомашинтай 23:37 цагт сумын төвөөс гарсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ тус сумын харъяат малчин С-ийн хүү Н /2 настай, эрэгтэй/ 06.06-ны өдрийн 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, цагдаагийн 5 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, ар гэрийн 23 хүн, нийт 65 хүн, 7 автомашин, 6 мотоцикль, 15 морьтой эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 06.09-ний өдрийн байдлаар хүүхэд сураггүй болсон газраас эргэн тойрон 6 км-т самналт хийж, Ховд голын усаар 8 км-т эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:00 цагт зогсоож, 06.10-ны өдөр үргэлжлүүлэхээр болсон.

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/- нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Цагдаагийн газрын 6 алба хаагч, орон нутгийн 50 иргэн, нийт 61 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 22 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр тус сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас ОХУ-ын хил хүртэл 100 км-т 2 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 06.08-ны өдрийн 20:45 цагт түр зогсоосон.  06.10-ны өдрийн 06:50 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР