Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ: Хөтөлбөрийг дүгнэх шалгуур үзүүлэлт

0

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Япон Улсын Сендай хотноо 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн бага хурал”-аас дэлхий нийтэд дагаж мөрдөх Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг батлан гаргаж, нийт 189 улс орон нэгдэн орж, хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний болон орон нутгийн түвшинд хангаж, хууль эрх зүйн шинэчлэлийг гамшгийн эрсдэлийг бууруулах чиг хандлагад нийцүүлэн хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү хөтөлбөрийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас боловсруулан гаргасан бөгөөд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагууд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнг энэхүү шалгуур үзүүлэлтийг баримтлан 2018 оны 1-2 дугаар улиралд багтаан тайлагнах юм.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар