Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 5 суманд 0.0-2 мм, Дорнод аймгийн 6 суманд 0.2 мм, Өвөрхангай аймгийн 5 суманд 0.1-2 мм, Хэнтий аймгийн 1 суманд 0.0 мм тунадас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн  зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, Их нууруудын хотгороор +23...+28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. +13...+15 градус дулаан байна.

Төлөв байдал: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, Их нууруудын хотгороор +23...+28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо ачааны автомашины тэвш дээр зөөврийн сууц шатаж байна гэсэн дуудлагыг 10:37 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн  "Kia Rhino" загварын ачааны автомашины тэвш дээр 4х6 метрийн хэмжээтэй зөөврийн сууцны дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Т-ын 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Булган аймаг, Хутаг-Өндөр сум Хутаг баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дотор хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байна

Онцгой байдлын ерөнхий газар МУИС-ийн хамтын ажиллагааны  санамж бичгийн хүрээнд  өгөгдлийн сангийн администратор бэлтгэх сургалтыг тус сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуульд зохион байгуулж байна.

Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.