Онцгой байдлын ерөнхий газар МУИС-ийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд өгөгдлийн сангийн администратор бэлтгэх сургалтыг тус сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуульд зохион байгуулж байна.

Сургалтад хамрагдаж байгаа ОБЕГ-ын бүтцийн нэгжийн алба хаагчид улсын хэмжээний гамшиг, аюулт үзэгдэл, ослын өгөгдөл цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах, өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байгаа юм.

Ингэснээр Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа эрсдэлийн болон гамшгийн мэдээллийн санд гамшиг, аюулт үзэгдэл, ослын түүхэн өгөгдлийг орчин үеийн олон улсын түвшинд нийцүүлэн оруулах, системүүдийн мэдээллийн санг бүрдүүлэх, удирдах ажлыг зохион байгуулах боломж бүрдэж байгаа ач холбогдолтой..
2026/06/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/06/04
Онцгой байдлын ерөнхий газар МУИС-ийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд өгөгдлийн сангийн администратор бэлтгэх сургалтыг тус сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуульд зохион байгуулж байна.
2026/06/04
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.