Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймгийн нийт нутгаар, Хөвсгөл аймгийн 1 суманд 3.6 мм нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Aлтайн салбар уулс болон говь, талын нутгаар салхи секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +1...+6 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +23...+28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19....+24 градус, бусад   нутгаар +13...+18 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +23...+25 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зарим газраар 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн, шөнөдөө Монгол-Алтай, Завхан, Заг-Байдраг голын эхээр -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...+6 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна. 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 13:44 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн хашааны гадна талд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо хэвлэгч машин шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 15:44 цагт хүлээн авсан.   Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход лазерын машин, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 27 иргэнийг гаргасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26 дугаар хороо автомашин, барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн  алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Porter” загварын автомашин бүрэн, баригдаж буй барилгын гадна талд 5х10 метрийн хэмжээтэй хураалттай барилгын материал шатаж байсныг 2 ажиллаж унтраасан.  Утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргасан.

. Ой, хээрийн түймэр:

- Ойн түймэр: Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн "Дунд цухлаг’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 308 км-т, сумын төвөөс зүүн зүгт 210 км-т/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан.  Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн 28 дугаар ангийн нийт 35 алба хаагч 4 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ

 “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт  тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хошууч Ж.Энхсайхан: Тууштай байдал, хичээл зүтгэл, хамтын хүч хамгийн чухал гэдгийг ойлгуулсан

-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ