Сургалтаар харилцан туршлага, мэдээллээ солилцож, ур чадвараа нэмэгдүүллээ

A- A A+

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газраас баруун, хангай, хойд бүсийн аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын сургалт, дадлагыг дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 01-ний өдрүүдэд Архангай аймагт зохион байгууллаа.


ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням тус сургалтад цахимаар оролцож, “Гамшгаас хамгаалах улсын хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах чиглэлээр мэдлэг олгох, цаашид анхаарах асуудал, шинээр батлагдсан хууль, дүрэм, журам, заавар стандартыг танилцуулах, ажлын бүтээмжийг сайжруулах, шинэлэг мэдлэг, мэдээллийг олгох хүрээнд энэхүү сургалтыг зохиоон байгуулж байна. Гамшгаас хамгаалах улсын хяналтын тогтолцоо нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах, байгууллага, аж ахуйн нэгж, орон нутгийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн төрийн хяналтын чухал бүрэлдэхүүн хэсэг юм” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо. 

Сургалт, дадлагад баруун бүсиийн Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, хангайн бүсийн Өвөрхангай, Архангай, Баянхонгор, хойд бүсийн Орхон, Булган, Хөвсгөл  аймгуудийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах байцаагчид хамрагдаж, харилцан туршлага солилцлоо. 

Сургалтаар гамшгаас хамгаалах улсын хяналтыг үр дүнтэй зохион байгуулах, эрх бүхий албан тушаалтны эрх зүйн баримт, бичгийг боловсруулах чадварыг дээшлүүлэхээс гадна байцаагчийн энгэрийн камер ашиглах журам,  цахим бүртгэл мэдээллийн сантай ажиллах талаар мэдээлэл өгч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалт,  хялбаршуулсан хэлбэрээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг мэдээллийн санд оруулах чиглэлээр мэдлэгээ нэмэгдүүллээ. 

Мөн Архангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийн зориулалттай тэсэрч дэлбэрэх, химийн аюултай үйлдвэр, агуулахын барилга байгууламжид хамтарсан гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг зохион байгуулсан юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ

 “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт  тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хошууч Ж.Энхсайхан: Тууштай байдал, хичээл зүтгэл, хамтын хүч хамгийн чухал гэдгийг ойлгуулсан

-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ