Түүхэн 82 жилийн хугацаанд 240 цэргийн зүтгэлтэн генерал цол хүртжээ

A- A A+

Монгол Улсад цэргийн дээд “Генерал” цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас төрөн гарсан генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ жил Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгууллаа.

Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын генералууд Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсад генерал цол олгож эхэлснээс хойших 82 жилийн хугацаанд 240 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэний дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 23, хошууч генерал 128, бригадын генерал 79 байна.

Үүнээс 55 генерал чөлөөнд, 20 генерал бэлтгэлд, 64 генерал ажил, үүргээ гүйцэтгэж байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Архангай аймгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдлээ

Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.