Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймгийн 2 суманд 0.0- 0.2 мм бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд хэсгээр +12...+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +8...+10 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр, 12-нд говь, талын нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +4...+9 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 11, 14-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Гал түймэр:

Баянгол дүүргийн 26 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09:22 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х6 метр хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10:59 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн эзэмшлийн 2х2 метр хэмжээтэй 3 амбаар, эд зүйл, 10 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метр хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэн 3 дугаар багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагааннуур сум дахь ЭХАС-ын алба хаагчдыг очиход иргэн Х-гийн эзэмшлийн хашаанд 0,5 тн боодолтой өвс шатаж байсныг ажиллан унтрааж, хүлээлгэн өгсөн. 

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 13:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 20 метр хашаа, хураалттай мод, 8х4 метрийн хэмжээтэй байшингийн хана хэсэг хайрагдсан, иргэн Э-гийн хашаанд 0.2 га талбайд өнжмөл шар өвс, мөн эзэмшигч тодорхойгүй хашаанд 0.7 га талбайд өнжмөл шар өвс тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 14:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн 4 ханатай гэр, 20 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /33 настай, эрэгтэй/-ийн чих хэсэг түлэгдсэн байсныг НЯТТ-ийн 103-т хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн хашаанд 20х10 метрийн хэмжээтэй малын бууц шатаж байсныг ажиллан унтрааж, иргэн Т-д хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 15:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гадна 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 15:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллан унтрааж, хүлээлгэн өгсөн.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 17:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллан унтрааж, хүлээлгэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 18:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд 20 тонны чингэлэг дотор хураалттай тавилга, эд зүйл шатаж байсныг ажиллан унтрааж, хүлээлгэн өгсөн.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 3x6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллан унтрааж, хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 03:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраан, хүлээлгэн өгсөн.

Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд сендвичин агуулахаас хар утаа гарч байна гэсэн дуудлагыг 05:29 цагт хүлээн авсан. ОБЕГ, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэн Б-гийн эзэмшлийн 60х24 метрийн хэмжээтэй шахмал түлшний үйлдвэрийн зориулалттай сэндвичин барилгын 10х10 метр хэмжээтэй дээврийн хэсэг, эд зүйл, модны үртэс, "Mitsubishi Canter" загварын бага оврын автомашин, "Hyundai Porter" загварын бага оврын ачааны автомашин тус тус шатаж байсныг унтраасан. 

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд цомцог гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 06:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ё-гийн эзэмшлийн 6 ханатай цомцог гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жаргалант багт /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км/ утаажилт ихтэй, гал гарах гээд байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 04:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн эзэмшлийн 10х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 дүгээр давхарт хүнс, барааны дэлгүүрийн бараа, таазны хэсэг шатаж байсныг ажиллан унтрааж, хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 6х4 метр хэмжээтэй байшингийн дээвэр, 5 метр хашаа, иргэн Б-гийн 10х8 метр хэмжээтэй байшингийн дээврийн баруун хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан баг "Шар хадны энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь ЭХАС-ын алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 15:10 цагт цурамд оруулж, 16.00 цагт бүрэн унтрааж, тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 1 га талбай өртөж шатсан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ баг “Багын бригад" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 32 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь ЭХАБ-ийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 15:20 цагт цурамд оруулж, 17:00 цагт бүрэн унтрааж, тус багийн малчинд хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 30 га талбай өртөж шатсан.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт баг "Ар худаг" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАА-ийн алба хаагчид, тус сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 15:30 цагт цурамд оруулж, 16:00 цагт түймрийг бүрэн унтрааж, тус сумын ЗДТГ-ын Орлогч даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 100 га талбай өртөж шатсан.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран баг "Дунийн бүрд" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд зүгт 17 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь 42 дугаар ангийн алба  хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 16:05 цагт цурамд оруулж, 16.35 цагт бүрэн унтрааж, тус багийн малчинд хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 200 га талбай өртөж шатсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд автомашинд хүн хавчуулагдсан гэх дуудлагыг 04.10-ны өдрийн 00:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /27 настай, эрэгтэй/ "Toyota Land cruiser" загварын суудлын автомашиныг жолоодон замын хажуу руу унаж, зорчигч /нэр, нас, тодорхойгүй, 30 орчим насны эмэгтэй/ тээврийн хэрэгсэлд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран I багийн "Дунийн бүрд" гэдэг газар 15:30 цагт гарсан хээрийн түймрийг 16:35 цагт бүрэн унтраасан байна.

Ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр Дорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна

Хөдөлгөөнт эргүүлээр Говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 4 бүлэг  Дорнод аймгийн Матад, Халхгол, Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад томилгоожин, үүрэг гүйцэтгэж байна.