Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

A- A A+

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2026.04.08) хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, ой, хээрийн гал түймэр, хүчтэй салхи, шуурга зэрэг байгаль цаг уурын гаралтай аюулт гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд улсын нөөцөөс нэн шаардлагатай бараа, материал болон аймаг, нийслэл дүүрэгт газрын тосны бүтээгдэхүүн олгох, тэдгээрийг тээвэрлэн хүргэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.

Улсын хэмжээнд он гарсаар нийт 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 63 хүн амь насаа алдаж, 61 хүн гэмтжээ. Байгаль, цаг уур, улирлын онцлог, шинж чанартай холбоотой хаврын улиралд шар усны үер, ой хээрийн гал түймэр, хүчтэй салхи шуурганд өртөж, иргэд, аж ахуй нэгж байгууллага амь, нас эд хөрөнгөөр хохирох эрсдэлтэй өндөр байдаг.

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул ой, хээрийн гал түймэр зэрэг болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Улсын онцгой комисс сэрэмжлүүлж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ

 “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт  тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хошууч Ж.Энхсайхан: Тууштай байдал, хичээл зүтгэл, хамтын хүч хамгийн чухал гэдгийг ойлгуулсан

-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ