Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зүгээс 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан бие бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, мэргэжлийн хөгжлийг дэмжих манлайлах чадварыг төлөвшүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагын марш тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах “Тэсвэр-2026” тэмцээнийг өнөөдөр ОБЕГ-ын харьяа 185 дугаар ангийн хээрийн талбайд зохион байгууллаа.

Тэмцээнд 7 бүсийн төв, харьяа анги, байгууллагуудын эрэгтэй 13 тасаг, эмэгтэй 11 бүлэг буюу 24 багийн 208 алба хаагч оролцож, 10 км зайд гранат шидэлт, саадтай зурвас, буудлага, эзлэгдсэн объект, тактикийн талбай дахь ажиллагаа гэсэн 7 цэгт норматив гүйцэтгэж, шилдгүүдээ тодруулсан юм.

Эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт хурандаа Г.Галбадрах ахлагчтай НОБГ-ын I багийн тамирчид, дэд байрт хурандаа Л.Чинбат ахлагчтай Баруун бүсийн баг тамирчид, гутгаар байрт хурандаа Ш.Баасандорж ахлагчтай Хойд бүсийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрыг хурандаа Г.Галбадрах ахлагчтай НОБГ-ын баг тамирчид, дэд байрыг хурандаа Д.Гантулга ахлагчтай дэргэдэх ангиудын баг тамирчид, гутгаар байрыг хурандаа А.Алтансүх ахлагчтай Төвийн бүсийн баг тамирчид тус тус эзэлсэн юм.
“Эрэгтэй шилдэг тамирчин”-аар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны шүхэрчин-аврагч, ахлагч Н.Тэмүүжин, “Эмэгтэй шилдэг тамирчин”-аар ОБЕГ-ын харьяа 120 дугаар ангийн алба хаагч Б.Анударь нар шалгарлаа.
Багийн дүнгээр шилжин явах цомын эзнээр хурандаа Г.Галбадрах даргатай НОБГ тодорлоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Олон нийтийн дунд “Цэргийн олимп” хэмээн нэрлэгддэг марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн нь бие бүрэлдэхүүний нэгдмэл ажиллагаа, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүй, мэргэжлийн ур чадварыг өхгжүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхыг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой арга хэмжээ юм. Түүнчлэн цэргийн сургалт, бэлтгэлийн явцыг бодитоор үнэлэхийн зэрэгцээ алба хаагчдын тэсвэр хатуужил, сахилга бат, авхаалж самбаа, хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг сорьж, бэхжүүлэх чухал шалгуур, үр дүнтэй сургалт, дадлагын нэг хэлбэр юм. Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэнээс хойш буюу 22 жилийн дараа энэхүү тэмцээнийг зохион байгуулсан нь анхны тохиолдол болж байна” гэлээ.

Тэмцээнд оролцогчдын хамгийн ахмад нь 45 настай байсан бол хамгийн залуу нь 19 настай алба хаагч байна.

2026/04/09
Шинэ мэдээ“Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.
2026/04/09
Шинэ мэдээ-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.
2026/04/09
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ